Жеки Чан хүүгээ шоронгоос гаргахад туслахгүй

Admin
16 цаг 18 минутын өмнө

Холливудын жүжигчин Жека Чаны хүү 32 настай Жейси Чаныг өнгөрсөн зун найзынхаа хамт хар тамхи хэрэглэсэн байдалтай байхад нь Бээжинд саатуулснаар одоо хагас жил шоронд хорих ялаар шийтгээд байна.  Эмнэлгийн шинжилгээгээр тэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ цагдаагийнхан Чаны гэрээс 100 грамм марихуан илрүүлсэн юм байна. 
 

 

Энэ бүхний төлөө Жейси Чаныг шоронд хоёр жил хорихын зэрэгцээ хоёр мянган юань буюу 328 доллараар торгох шийтгэл ногдуулжээ. 
 

 

Харин жүжигчин Жеки Чан хүүгээ баривчлагдсаныг дуулаад эмзэглэсэн ч түүнийг шийтгэлээс мултрахад нь туслахгүй гэсэн байна.