Өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн “Зүрхээр наадагч” киноны зохиолыг “Хувьсал” продакшны залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн гэдэг. Гэтэл яруу найрагч Х.Тэргэл тус киног хийхдээ оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан талаар цахим хуудсаараа дамжуулан анх мэдэгдэж байлаа. Тэрээр “Уг кинонд миний ах дүүс болох Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нарын нэрийг ашиглаад зогсохгүй аавийн бидэнд зориулж бичсэн
"Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой" гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Тэрээр Хувьсалынхантай холбоо тогтоох гэж оролдсон ч , уучлах гуйхыг нь хүлээсэн ч үл тоожээ.
Тиймээс тэрээр ил захидал бичсэн байна. Үүндээ "Хулгайч луйварчид өөрсдийнхөө байнгын дүрээ хуулбарлаж хулгайлсан кинодоо гаргадаг аж. Жүжигчин Ганчимэгтэй миний бие удаа дараа холбогдох гэж оролдсны эцэст өчигдөр холбогдож, наад шүлгээ хэзээ бичснээ хэлээд өгнө үү гэв, утсаа салган зугтаав. Тэргүүн сониныхон тэдэнтэй холбогдож тодруулга өгнө үү гэжээ. Тайлбарлах шаардлагагүй гэж хариулсан байна. Аргагүй л гаршсан их гарын хулгайчдын хариулт байна шүү. Хэрвээ би ийм байдалд орсон бол хүний нүүр харж чадахгүй ээ. Ядаж хүн чанар, үр хүүхдээсээ ичээд уучлаарай гэж хэлэх байлаа. Хэр удаан үнэнээс зугтаж явахыг, хэр удаан үйлийн үрээс нуугдаж явахыг харж сууяа., жүжигчин нэрийг гутаасан Хувьсал хэмээх нэртэй луйварчидыг. Үнэнээр явж буй хүнд өвгөдийн сүнс тусалдаг, үнэнээр амьсгалж байгаа үйл тэнгэр бурханд ивээгддэг" гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна