Их Британийн Бристоль хотын багш эмэгтэй Тина Хоскинс шинэ жилийн баяр тохиолдуулан төрөл төрөгсдөө урьж гэрийнхээ ойролцоох Brewersfayreн гэдэг кафед орсон гэнэ. Тэнд тэдний хамаатан 23 хүн хол ойроос ирж машинаа кафены гадаа тавин орж үйлчлүүлжээ. Тэд 12,15 гэхэд кафед орсон ч хоолоо бол бүр эрт захиалсан байсан гэнэ. Гэтэл хоолыг нь арай гэж 13,00 гэхэд өгч, харин ч бүр бага хүү нь захиалсан чипсээ идэж чадалгүй унтаад өгчээ.
Ингэж тааруухан үйлчилсэн атлаа хэдэн хоногийн дараа кафены газраас 400 фунт стерлингийн торгуулийн хуудас шуудангаар ирсэн гэнэ. Хэргийн учир нь танайхан үйлчлүүлэхдээ кафед удаан сууж, машинаа зогсоол дээр хэт удаан байлгасан гэжээ. Кафе эзэмшигчийн мэдэгдсэнээр бол 40 минутаас удаан хугацаагаар машинаа тавих бол урьдчилан бүртгүүлэх ёстой байжээ. Тина энэ талаар надад урьдчилан мэдэгдээгүй, тэгээд ч танайх бидэнд тун тааруухан үйлчилсэн гээд торгуулийг төлөхгүй гэсэн байна. 
Улмаар Тина төрөл төрөгсөдтэйгөө уулзсаны нь төлөө ийм мөнгө нэхэмжилж байгаа үйлчилгээний газрын эсрэг тааруухан үйлчилгээ хүлээж чилээсэн хэмээн гомдол мэдүүлсэн байна. Эцэст нь кафены эзэн, үйлчлүүлэгчээ хүндэлж, бас тэднийг алдахгүйн төлөө хохирлыг өөрөө хариуцах болсноор энэ хэрэг замхарчээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ