Мотоспорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дакар ралли” уралдаан энэ сарын 3-д Аргентин улсад эхэллээ. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орох юм. Нийт 9200 км замыг туулах аж.
Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм. Тэмцээний хуваарийн дагуу эхний гараа өнгөрсөн шөнө болсон юм.
Ингээд эр зориг гарган “Дакар ралли”-д уралдаж буй тамирчдаа дэмжицгээе.
Та бүхэн 15 хоногийн турш Дакар Ралли Монгол хуудастай хамт байгаарай.


Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна