ДАШТ-нд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглож, 19 насандаа Дэлхийн аварга болсон ОУХМ С.Цэрэнчимэдийг хоёр өрөө байраар шагнажээ.
МЧБХ-ны шинэ жилийн баярын үеэр шагналын хур буусны нэг нь залуу аварга шинэ байрныхаа түлхүүрээ гардан авсан явдал байсан юм.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”, улсын шүүгч Д.Алтанцэцэг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны “Хүндэт жуух”-аар тус тус шагнасан байна.
Түүнчлэн тус холбоо болон холбооны Ерөнхийлөгчийн зүгээс ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр 2 сая төгрөгөөр шагнасан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна