“Шүрэн бугуйвч” кинонд тоглож анх олны танил болсон Г.Золзаяа сүүлийн үед өөрийн мэргэжлийг сольж, найз залуутайгаа хамтран бизнес эрхлэх болсон. Гадны алдартнуудыг дуурайж өөрийн нэрээр нэрлэгдсэн салоноо нээж, урлаг соёлын оддыг урьж залан сүр дуулиантайхан нээлтээ хийсэн нь саяхан. МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Топ модель Э.Одгэрэл, Э.Сэлэнгэ, О.Уянга, Г.Уранчимэг гээд л алдартай эмэгтэйчүүдэд үйлчилж, тэднээр рекламдуулсан уг салон нээсэн даруйдаа л олны анхаарлыг татаж чадсан.
“Видал” салоны урдаа барьдаг мастер үсчин Хосоо, нүүр будагч, стилист Отгоо нарыг өндөр цалин амлаж байж өөрийнх нь үйлчлүүлэгчидтэй хамт “татаж авсан” тэрбээр хоёр сар ч хүрэхгүй хаалгаа барих дээрээ тулжээ. Дөнгөж нээгдсэн даруйдаа мастеруудынхаа ачаар улс төр, урлаг соёлынхоныг өөрийнхөө салоны үйлчлүүлэгч болгож дөнгөсөн тэрбээр өөрийнхөө ааш зангаас болж энэ бүхнээ алдсан гэх. Учир нь тэрбээр анх амалсан хэлсэндээ байж чадахгүй үнэ тариф, цалин хөлснийхөө асуудал дээр хэтэрхий хувийн ашгийг бодож шийдвэр гаргах болсон гэнэ. Тиймээс мастер үсчин Хосоо, make up artist Отгоо нар тусдаа салон нээснээр үйлчлүүлэгчид нь ч Золоогийн салоноос татгалзжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна