Их Британийн Лондон хотноо болсон 64 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээний ялагчаар тодорсон Ролене Страуссын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Өмнөд Африкийн үндэсний мисс Ролене Страусс нь 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд төржээ.
2. Страусс нь Блоемфонтейн дахь “Free State” их сургуульд эмчийн мэргэжлээр дөрөвдүгээр курст суралцдаг. Улсынхаа мисс болсон даруйдаа тэр хичээлээсээ чөлөө авч, тасралтгүй бэлтгэл хийжээ.
3. Хацар гоо энэ бүсгүй сургуулиа төгссөн даруйдаа магистрт үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байжээ. Гэхдээ Дэлхийн мисс болох нь түүний хүүхэд насны жинхэнэ мөрөөдөл.
4. Страусс Инстаграм хэрэглэгчдийн хайрыг татсан оролцогч гэдгийг шүүгчид хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Өмнөд Африкаас төрөн гарсан хоёр дахь Дэлхийн мисс юм. Харин Африк тивийн гурав дахь мисс болж байна.
5. Тэрээр “Та яагаад өөрийгөө дараагийн Дэлхийн мисс болох ёстой гэж бодож байна?” гэсэн шүүгчдийн асуултад “Эв нэгдэл, хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг бий болгох нь Дэлхийн миссийн хүсэл эрмэлзэл юм. Хүнлэг, энэрэнгүй байдал, энх тайван чухал” гэж хариулсан байна.
6. Ролене төрөлх нутагтаа боловсролыг түгээж, бусад хүмүүст мөрөөдлөө олоход нь тусална хэмээн AFP агентлагт ярьжээ.
7. Мөн тэрээр Африк эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллана.
8. Ролене 15 настай байхдаа үндэсний шоо бүсгүй шалгаруулах тэмцээний хамгийн залуу ялагч болжээ. Одоо тэр “Elite Model Look” агентлагийн шилдэг 15 загвар өмсөгчийн нэг юм.
9. Тус агентлагт Синди Крауфорд, Стефани Сеймор, Жизель Бундхен нарын дэлхийд алдартай загвар өмсөгчид харьяалагддаг.
10. Түүний ээж, аав нь эмч, сувилагч мэргэжилтэй учраас багаасаа л эрүүл мэндийн салбарт ажиллахаар сэтгэл шулуудсан гэдэг.
11. Ролене нь Блоемфонтейны анхны хурууны шилний хүүхэд гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Мисс бүсгүй энэ тухайгаа “Би бол хуруу шилний хүүхэд. Тиймээс төрөхөөсөө л эмнэлгийн салбарт ойр байлаа” хэмээн ярьжээ.
12. Тэр 2011 онд Өмнөд Африкийн таван сайхан бүсгүйн нэгээр шалгарч байлаа.
13. Мөн ур чадвар, мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй гэж үнэлэгддэг. Тэрбээр удахгүй аавынхаа мэргэжлийг өвлөж , эмч болно.
14. Ролене өөрийгөө олны нүдэнд өртөх дургүй, даруухан нэгэн гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн Инстаграм хуудаснаа ганц бие гэдгээ зарлажээ.
15. Тэр Volvo автомашин унадаг. Бас өөрийгөө гүнж гэж мөрөөдөх дуртай.
16. 2014 оны наймдугаар сард хэвлэлүүд Страуссыг илүүдэл жинтэй хэмээн шүүмжилж байв. Дэлхийн мисс болох зорилгоо биелүүлэхийн тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэсний ачаар галбираа хадгалж чаджээ.
17. Түүнчлэн фитнессээр хичээллэсний үр дүнд 12 долоо хоногийн дотор турсан гэж Инстаграм хуудаснаа нийтэлжээ.
18. Түүнийг Өмнөд Африкийн мисс Мелинда Бам байнга дэмждэг. Тиймээс ч Бам Дэлхийн миссийн тэмцээнийг Страуссын ээж, аавтай хамт сууж үзсэн байна.
19. Тэр Англи, Африкаанс хэлээр чөлөөтэй ярьдаг.
20. Ролене эрэгтэй дүүтэйгээ дотно харилцаатай байдаг. Түүнийгээ ч танилцуулгадаа ярьсан байдаг.
21. Тэрээр гадуур хооллох дургүй бөгөөд ээжийнхээ хийсэн шөлийг амтархан иддэг.
22. Ролене Өмнөд Африк хүн болж төрсөнөөрөө бахархдаг. Африк хүн болж төрсөн минь надад ийм сайхан боломж олголоо хэмээн хэлж байв.
23. Эмч бүсгүй маань 1974 оноос хойш анх удаа Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчирлаа.
24. Тэр ирэх оноос эхлэн дэлхий даяар аялж, сайн дурын үйлс бүтээнэ.
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ