
Монгол жүжигчин Америкийн кинонд тоглож байгаа гэх мэдээлэл монголчуудын анхаарлын төвд нилээд хугацаанд байсан. Холливудыг зорих болсон тухай мэдээллийн гол эзэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан арвахоёрдугаар сарын 2-нд болсон “Марко поло” киноны нээлтэнд гэргийн хамтаар оролцож, Монгол дээл, Монгол хүн гэдгээрээ гангарч дэлхийн оддуудын нүдийг ёстой л бүлтийлэгсэн гэвэл буруудахгүй болов уу.
Тэгвэл Нью-Йорк хотноо нээлтээ хийсэн “Нэтфликс” Америкийн телевизийн “Марко поло” олон ангит кинонд Ариг бөхийн дүрд тоглосон Б.Амарсайхан эх орондоо газарджээ. Түүнийг эх орондоо газардах үеэр ээж нь мөнгөн аягатай сүү, ерөөлийн үгээр угтсан юм.
Сонирхуулахад “Марко поло” олон ангит кино арвахоёрдугаар сарын 12-оос эхлэн кино сонирхогчдын хүртээл болсон юм.
Э.ТЭКҮ





Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна