Өчигдөр орой “MaxMall” их дэлгүүрийн гадна зассан сүлд мод авто зогсоол дээр зогсож байсан "Порше" маркийн автомашин дээр унаж, хувь хүний өмчийг багагүй гэмтээжээ. Тус дэлгүүрийн өмнө зассан сүлд модыг “Хазайчихсан байна, хүний дээрээс унах вий дээ” хэмээн нэгэн иргэн утсаараа зургийг нь дараад, олон нийтийн сүлжээгээр сэрэмжлүүлэг болгон цацаж байсан юм.
Шинэ он солигдох мөч ойртож буй энэ өдрүүдэд томоохон худалдааны төв болон албан байгууллагууд гаднаа нүсэр том гацуур засч, чимэглэдэг уламжлалтай. Иргэд ч эдгээр модны дор дурсгалын зургаа татуулах дуртай байдаг. Тиймээс гурван метрээс дээш өндөртэй сүлд модыг гаднаа зассан байгууллагууд аюулгүй байдлаа эргэж нэг харахад илүүдэхгүй болов уу.
М.АМАРЖАРГАЛ
Гэрэл зургийг sanaatai_gar гэсэн твиттер хаягаас ашиглав.


Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна