Багахангай дүүргийн Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүн нутгийн иргэд, намын гишүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрал үг хэлсэн юм. Шинэ жилийн цэнгүүнд хүндэт зочид, намын үе үеийн идэвхитэн гишүүд, дүүргийн энгийн ард зэрэг олон хүнийг хамарч, урлаг соёлын уран бүтээлчид ая дуугаа өргөж, дуу хуур бүжиг наадмаар бялхсан сайхан үдэш болсон юм.
Шинэ оноо угтах энэ баярт мөчид өнгөрч буй жилийнхээ ололт амжилтаа дүгнэж, ирэх ондоо дүүргээ хөгжүүлэх их ажлаа төлөвлөн ярилцаж, шилдгүүдээ шагнаж урамшуулсан юм.
Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр шинэ гишүүдээ хүлээн авч намын батлахыг нь гардуулсан юм. Олон залуус шинэхэн гишүүнээр элсэж, намын үйл ажиллагааг үргэлж дэмжин оролцож, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө бусдыг уриалан хамтран ажиллана гэдгээ хэлж байсан юм.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ