Монгол VS Пакистан


“Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэндолгор Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд оролцохоор өрсөлдөж байна.


Одоогоор Монголоос өрсөлдөж буй Э.Цэрэндолгор саналын тоогоор тэргүүлж байгаа ч хамгийн хүчтэй өрсөлдөгч Пакистаны Мойн Хан шил даран нэхэж явна.
Санал хураалт өнөөдрийн 18 цагт дуусах учраас та бүхэн дараах линкээр орж саналаа өгч, Монголынхоо оролцогчийг дэмжээрэй.

 

http://www.fjallravenpolar.com/show-all-contributions/?fbid=100000276273290

 

Түүний оролцохоор шийдсэн “Fjallraven polar” олон улсын чаргаар ганцаарчлан аялах уралдаан нь ирэх оны дөрөвдүгээр сард тундрын бүс нутгаар 300 км замыг туулах аюултай уралдаан юм байна. Тодруулбал Норвейгийн Signaldalen гэх газраас Шведийн Jukkasjдrvi хүртэл 330 км замыг нохой чаргаар туулах юм.

Уралдаанд Швед, Норвеги, Финлянд, Дани, Герман, Их Британи, АНУ, Унгар болон бусад улсууд оролцож байгаа бөгөөд улс бүрээс бүртгүүлсэн хүмүүсийн хэн олон санал авсан нь уралдаанд оролцох боломжтой болох юм байна.