Минжээ Монголдоо иржээ

Admin
15 цаг 12 минутын өмнө

Монголын урлагийн ертөнцөд од болон гялалзаж байсан охидын цөөн хамтлагийн нэг бол “Спайк”. Тус хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор харийн оронд амьдарч хоёр ихэр охинтой болсон билээ.

 

Дуучин бүсгүй маань саяхан эх орондоо ирсэн тухайгаа өөрийн фейсбүүк хуудсанд мэдээлсэн байна. Тэрээр “Хайрт нутаг минь. Чамайгаа ямар их санав. Одоо сайхан байна” хэмээн бичжээ.

 

Түүний охидууд анх удаагаа Монголд ирж үзэж байгаа юм байна.