"Зүрх бүхний төлөө" төслийн ялагч болсон Гавьяат жүжигчин И.Одончимэг өөрийн санаачилсан төслөө амжилттай хэрэгжүүллээ. Улаанчулуутын хүүхдүүд тохилог хичээлийн байр, өөрсдийн гэсэн унаатай болсон байна.
"Мобиком" корпорациас нийт 80 сая төгрөгийн санхүүжилт олгон, дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр барьж, сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгслэл, 6 сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг хүүхдүүдэд хүлээлгэж өгчээ.
Мөн сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, машины зогсоол, ногоон байгууламж барихаар төлөвлөж байгаа аж. Уг сургууль нь өдөрт 2-3 ээлжээр хичээллэж Улаанчулуутын хүүхдүүдийг сурч боловсрох таатай орчинг Гавьяат жүжигчин И.Одончимэг бүрдүүлж өгсөн юм.
Нийгмийн сайн сайхны төлөө, бяцхан үрст гэрэлт ирээдүй хайрласан "алаг нүдэн" Одноод баяр хүргэе.
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана