Японы №1 нүдний дусаалга V-Rohto брэндийн нүүр царайг UBS ТВ-н хөтлөгч Эрхэмбаяр чимж байна. Хөтлөгч Эрхэмбаяр UBS телевизэд орсон цагаасаа хойш “To be or not to be” театрчилсан реалити шоу, “City News” мэдээллийн хөтөлбөр , Алтан хонх зэрэг нэвтрүүлгүүдийг хөтөлж өөрийн хэл ярианы чадвар болон сайхан инээмсэглэлээрээ чимж чадсан юм.
Энэ удаад харин тэрээр Монос Фарм Трейд ХХК-ны Японы Rohto компаниас албан ёсны онцгой эрхтэйгээр импортлон оруулж ирж байгаа нүдний дуусаалга - New V-Rohto брэндийн нүүр царайг чимэхээр болсон байна.
New V-Rohto нь 2012 онд F120417SO02979 дугаартайгаар Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдсэн, лабороторын шинжилгээнд хамрагдсан, чанарын баталгаатай бүтээгдэхүүн юм.
Энэхүү дусаалга нь дэлхйин 10 оронд борлуулагддаг, 3 оронд үйлдвэрлэдэг, Япондоо 100 гаруй жилийн түүхтэй олон үйлдэлт нүдний дусаалга бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэдэг (нүдний харшилтай, хуурайшилтай, улайлттай мөн дээрээс нь компьютер дээр удаан ажилладаг) хэрэглэгчдийн тоо улам ихээр нэмэгдэж байна.
Бусдаас ялгарах давуу тал нь бүх насныханд тохиромжтой, эмчийн жор шаардлагагүй нүдний дусаалга юм. Харин нүдний даралттай хүмүүс эмчээсээ зөвлөгөө авч хэрэглэж болно. Одоогоор АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа Эрхэмбаяр нь сурахын хажуугаар чамгүй ажлыг амжуулж яваа бүсгүй. Ирээдүйтэй урам бүтээлч Эрхэмбаяртаа цаашдын ажил, сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана