“Эх Дэлхийн Мисс” буюу “Miss Earth 2014” тэмцээний арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрсөн шалгаруулалтын ёслолд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Идэрсайханы Төгсөө эцсийн шатны найман гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдсэн байна.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дөрвөн том тэмцээний нэг болох “Miss Earth 2014” нь байгаль эх дэлхийн гоо үзэсгэлэнг хайрлан хамгаалах уриан дор жил бүр зохион байгууллагддаг бөгөөд энэ жил Филиппин улсын Манила хотод болсон уг тэмцээнд 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн аж.
Эдүгээ 22 настай мисс И.Төгсөө тэмцээнд оролцох явцдаа Монгол Улсаа төлөөлөн байгаль экологийн томоохон сөрөг өөрчлөлт болох цөлжилтийн асуудалд үзэгч, шүүгчдийн анхаарлыг хандуулж оролцсон байна. Мөн тэрбээр коктейль үдэшлэгийн даашинз үзүүлэх шалгаруулалтад мөнгөн медаль хүртэж, өөрийн улс үндэстний хувцас, гоёлыг харуулах шалгаруулалтад Торго салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авсан байна.
Энэхүү нэр хүндтэй тэмцээний ялагчийг нэр дуудах хамгийн сүүлийн найман оролцогчийн нэгээр шалгарч, тайзнаа улсынхаа нэрийг зүүн гарч ирсэн мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд хоёрдугаар байр эзэлж Монголын үе үеийн гоо бүсгүйчүүдийн олон улс дахь амжилтыг ахиулж байсан бөгөөд ийнхүү гурав дахь удаагийнхаа дэлхийн тэмцээнээс амжилт бахархлаар дүүрэн буужээ.
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ