Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ бүтээл төрөхөөр үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа нь Рэд фильм кино компани болон САММ интертайментийн хамтын бүтээл болох Саарал хүн УСК юм. Тус кино нь анх удаа дэлхийн брэндтэй хамтарч ажиллаж байгаа гэдгээрээ Монголын кино урлагт анхдагч болж байгаа юм. Тодруулвал Samsung Electronics компанийн Galaxy Note 4 брэндтэй хамтран ажиллаж, киноны зураг авалтын зарим хэсэгт тус гар утасны камерийг ашиглаж бүтээсэн юм байна. Тус кино нь тун удахгүй нээлтээ хийх ба шинэ жилийн үеэр гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо үзэхэд нэн тохиромжтой бүтээл болж байгаа талаар кино бүтээгчид хэлж байсан юм. Тэгвэл тус киноны анхны албан ёсны кино трейлер гарсан байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо