МАХН-ын дарга Н.Энхбаяр “Херо” энтертайментээс бэлтгэн гаргадаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг оролцлоо. Тэрээр нэвтрүүлгийн үеэр 2008 оны үймээнээр хэрхэн яаж ажилласан, ОХУ-д тавьсан их өрийг хэрхэн тэглэсэн тухай, шүүхээс түүнийг ямар хэрэгт буруутгаж ялласан, хоригдож байх үе, өлсгөлөн зарласан тухай, 2012 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй, АН-тай байгуулсан гэрээ гээд өөрийг нь тойрсон бүх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярт гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон байдаг. Н.Энхбаяр яг нэг жилийн хугацаанд хоригдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм. Энэ тухай тэрээр “Багийн бичсэн зохиолоор намайг хэлмэгдүүлсэн. Шүүх хурал нээлттэй болсон учраас ард түмэн үнэнийг мэдсэн. Хэрвээ хаалттай болсон бол ард түмэн намайг нээрээ их мөнгө төгрөг идэж уусан юм билээ гээд буруу ойлгох байсан. Надтай холбоогүй хэргээр намайг ялласан байдаг.
Нурсан байшингийн газарт манай дүүгийн компани холбогдсон. Тэглээ гээд дүү нь холбоотой юм чинь Н.Энхбаяр холбоотой гэж ойлгож болохгүй. Ах дүү хоёрыг нэг субьект болгож ялладаг үе Сталины үе. Хуулийнхан дээрээс өгсөн даалгавраар ингэж байна. Уучлаарай гэдгээ хэлдэг. Даалгавар биелүүлэхгүй бол ажилгүй болох гээд байна гээд үнэнээ хэлдэг” гэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна