Анхны үрээ өлгийдөн авсан Д.Болднямын гэр бүлийнхэн Нийслэлийн Өргөө амаржих газрын Нярайн стационарийн өрөөг тохижуулсан байна. Тэд шинээр мэндэлж буй нярай, амаржиж буй эхэд тав тухтай таатай орчинг бүрдүүлэх үүднээс энэхүү өрөөг сэтгэлийнхээ хандиваар тохижуулж өгчээ.
Нийгмийн сайн сайхны төлөө, эх нярайн төлөө сэтгэл үйлсээрээ нэгдэх хүмүүс олон байдгийг залуу гэр бүл харуулж байна. Залуу хосууд цаашид энэ сайн үйлсээ үргэлжлүүлж олон мянган эх нярайд үйлчилдэг тус эмнэлгийн хамт олны гэгээн үйлсийг дэмжсээр байх болно гэдгээ илэрхийлжээ.
Д.Болднямын гэр бүл нь ирээдүйн хүмүүнлэг Монголыг бүтээх залуу үеийн дүр төрх боллоо. Тиймээс тус эмнэлгийн хамт олон болон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс баярласан талархсанаа эмнэлгийн удирдлагууд илэрхийлсэн юм.
Монголын үрс маш олон болтугай!
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ