Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна.
Анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзсэн. Гэвч Бээжин хотын нэг эмнэлэгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүгийн эцэг эх яаралтай эмчилгээнд ороод байгаа юм.
Хэдийгээр хүүхдийн амь нас аюулгүй болж, хөлийг нь тайрахгүй ч гэсэн арьс болон махыг нөхөх эмчилгээ хийж, мөн хоёр удаагийн мэс засалд орохоор болсон. Энэхүү хагалгаанд ороход 60 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл хүүгийн эмчилгээнд хандив цуглуулахаар сэтгүүлчид нэгдэн мэдээлэл хүргэхээр боллоо. Мөн УИХ-ын гишүүдийн дунд icebucket challenge шиг хандив өргөх аянд уриалах гэнэ. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдэд хандан хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар эрсдлийг бууруулах зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Сайхан сэтгэл Монголчуудаасаа тусламж хүсч байна. Хүүгийн ар гэрийнхэнтэй шууд холбогдох утас: 1559-8187-191, 9124-0663, 9165-3547
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна