Нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор Мобиком корпораци “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийг зарлан ард түмний хүндэтгэл хүлээсэн алдартнуудын сайн үйлсийн санаачлагыг дэмжин ажилласан билээ. Тэрээр 8 сарын 18-с 9 сарын 22-ны хооронд бүх хэрэглэгчдээсээ санал авч шилдэг төслийг шалгаруулсан. “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийн шилдгийн шилдэг оролцогчоор “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг санаачилсан МУГЖ И.Одончимэг 5 долоо хоногийн туршид нийт 650,055 санал авч түрүүлсэн юм. Энэхүү төсөлд ялж Мобикомоос 80 саяын төгрөгний санхүүжилт авсан бөгөөд ажил нь 14 хоногийн өмнөөс эхэлсэн байна. Түүний төслийн ажлын явцын талаар түүний хань Т.Бархүү жиргэжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу фейсбүүкийн найзуудаа. Манай И.Одончимэгийн Мобиком корпорацтай хамтарсан 80 саяын төслийн ажил 14 хоногийн өмнөөс эхлээд ийм байшин баригдаж байна шүү. Удахгүй дотор засал бас халаалт нь хийгдэж дуусна гэнэ. Улаан чулуутын хогийн цэг дээрх хүүхдүүд удахгүй хичээлдээ орох нь дээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээжээ.
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ