Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр БНХАУ руу гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Гаалийн байгууллагаас шалгахад 228 ширхэг тарваганы арьс нуун далдалсан байжээ. Уг хууль бус үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, шалгалтаар илрүүлсэн байна. Тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан бөгөөд урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж гаальчид үзэж байна. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.
Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац багатай нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий ч тарвага агналт, арьсыг нь хойд, урд хөрш рүү гаргах зэрэг хууль бус үйлдэл буурахгүй байгааг холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах цаг болсныг хил гаалийнхан санууллаа.
Д.ЦЭЦ





Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ