Мисс Ч.Содтуяагийн шинэ стиль

Admin
Өчигдөр 12 цаг 03 минут

Мисс гэх эрхэм алдрыг хүртсэн гоо бүсгүйчүүдийн нэг Ч.Содтуяа өөрийн загварын агентлагийг үүсгэн байгуулж, олон охидыг загварын ертөнцөд хөтлөх болсон билээ.

 

Загвар өмсөгч Чингүүнтэй хамтран амьдарч, охинтой болсон ч удалгүй өрх тусгаарлан ганц бие ээж болсон тэрбээр хүмүүнлэгийн үйлст ч багагүй цаг гаргадаг нийгмийн идэвхитэй эмэгтэйчүүдийн нэг юм.

 

Тэрбээр өөрийн шинэ үс засалттай зургаа фейсбүүктээ оруулан зохиж байгаа эсэхийг нь найзуудаасаа асуужээ. Түүний зургийн дор шинэ стилийг нь дэмжсэн сэтгэгдэл дийлэнх байсан ба улам залуу, охин шиг болсон байна гэж бичицгээжээ.