Helen Rom Vin гэх фейсбүүкийн нэртэй нэгэн охин аавыгаа хайж өөрийн фейсбүүк хуудсанд мэдээлэл байршуулжээ.
Тэрээр “Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна. Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.
Ээж минь аавтай Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа танилцсан гэдэг. Оюутан байхдаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдын гудамжинд байдаг. Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан гэдэг.
Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хот, Орос улсаар түр зуур зорчин өнгөрдөг байв. Белорус улсаас мотоцикл худалдан авч Монгол руу илгээх худалдаа наймааны ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл монгол хоёр хүний нэг нь ийм нэртэй болов уу?
Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзынхаар орж миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ. Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн (одоо 47–49 орчим настай). Би одоо 22 настай, намайг аавыгаа өвчсөн юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж мэдрэхийг хүсэх юм, мөн “Аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм” гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна