Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 н жилийн түүхэн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийг хүртэлх энэ түүхэн хугацаанд тусгаар тогтнол болон эдийн засаг, дэд бүтэц, соёл урлаг гээд нийгмийн бүхийл салбартаа улс, нийслэл маань хөгжсөөр иржээ. Монгол улсын хөгжлийг түүчээлэн авч ирсэн үе үеийн баатарлаг үйлстэн, ард түмний түүхэн гавъяаг дурсахгүй байхын аргагүй.
Энэ баярт өдрүүдэд улс орныхоо эдийн засагт хувь нэмэрээ оруулан, хийсэн бүтээснээрээ түүхийг бичилцэж байгаа үндэсний хэмээх тодотголтой “Алтан жолоо” групп Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 3 дахь удаагаа шалгарлаа.
АЛТАН ЖОЛОО ГРУПП нь анх 1992 онд үүсэн байгуулагдаж улмаар Монголын хамгийн анхны супермакетийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явсанаар компанийн үйл ажиллагаа эхлэж байжээ.
“Алтан жолоо” групп өдгөө өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг “Сансар” хүнсний худалдааны сүлжээ, барилгын салбарт “Алтан жолоо констракшн” ХХК , шингэн хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийж улсдаа тэргүүлэх зэрэглэлийн шар айрагны үйлдвэр бүхий “Хүнсний манлай үйлдвэр Арвайн-үндэс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байгуулагдсан агуулах, оффисоос бүрдсэн ложистик цогцолбор бүхий “Алтан жолоо импекс” ХХК, “Очир Интер Трейд" ХХК зэрэг компаниудтай Монгол улсын эдийн засаг, нийгэмд хувь нэмэрээ оруулсан групп компани болж өргөжижээ.
Үйл ажиллагагаа явуулж ирсэн энэ хугацаанд нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 3 удаа, Монголын топ 100 н аж ахуйн нэгжээр 12 удаа шалгарсан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч групп компаниудын нэг юм .
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна