Улс төрийн амьдрал бужигнаж байна. Засгийн газрын төвшинд танхимын өөрчлөлт яригдаж, зарим нэг хүмүүс Ерөнхий сайдаа унагахаар санаархаж эхэллээ. МАХН, АН-ын дарга нарын хамтарсан гэрээний шинэчлэл АН-ын фракциудын аашийг хөдөлгөж аль муу үгээр намын даргаа булж сууна. Өнгөрсөн 20 жилийн түүхэндээ эвлэлдэн нэгдэж байгаагүй гишүүд хүртэл элэг бөөрөөрөө нэгдэж энэ дайнд морджээ.
Энэ мэтээр дотооддоо дайтаж буй АН-д дахин нэг фракци мэндлэх чимээ дуулдаж эхэллээ. Толгойлох гишүүдийн нэрс ч эхнээсээ дуулдаж эхлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү намдаа гомджээ. “Зүүн хойд Ази” гэх хүчирхэг фракци тарснаас хойш тэр фракцид харьяалагдаж байсан гишүүд зүг зүг рүү тарж хүчирхэг фракцийн хаяаг түших болсон билээ. Тэгвэл, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар зүтгээд хүчрээгүй Г.Батхүү фракцидаа тунирхаж өөрөө шинэ фракци байгуулахаар санаархаж яваа сурагтай.
Шинэ фракцидаа “Чандмань” гэх нэр хайрласан гэх бор шувуу саарал ордонд ниссээр. Г.Батхүү гишүүний даргалах фракцид нэгдэх гишүүд эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Г.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Гадаад харилцааны сайд асан Л.Болд гэсэн нэр дуулдаж байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах ч фракцийн систем ноёлсон Ардчилсан намд дахин шинэ фракци мэндлэхийг үгүйсгэх аргагүй биз ээ. Тэр дундаа УИХ-д суудалтай бол бас л чичрүүлнэ шүү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна