УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Ерөнхий сайдыг огцруулах саналд МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-аас УИХ-ын гишүүн Л.Цог нар дэмжиж гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гарын үсэг зурсанд намын зарим гишүүд эгдүүцлээ илэрхийлж буй аж.
Тэрээр “Би гарын үсгээ зурсан, миний байр суурь анхнаасаа энэ Засгийн газар муу ажиллаж байна. Огцрох шаардлагатай гэдгийг маш олон удаа илэрхийлж байсан. Одоо ч энэ итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа болохоор гарын үсгээ зурсан юм. Засаг сайн ажилласан, иргэдийн амьжиргаа дээшилсэн, эдийн засгийн үзүүлэлт өссөн бол засгийг огцруулах шалтгаан байхгүй. Даанч эсэргээрээ ажилласан. Эх орныхоо газрыг гадныханд 100 жилийн хугацаатай өгөх хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрыг огцруулахаас өөр аргагvй. Засагт асуудал байна, намаараа хэлэлцье, шийдэл гаргая гэхээр Их хурлаа, ҮЗХ-ны хурлаа хийхгvй, намын дvрмээ зөрчөөд олон жил боллоо” гэсэн тайлбарыг өөрийн цахим хуудастаа үлдээжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна