Хөөрхөн “Янзага” Одгэрэл


Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч Э.Одгэрэл загварын ертөнцөд No1 байр сууриа хэнд ч, хэзээ ч алдаж байгаагүй. Мөнхийн залуу гэдгээрээ олонд танигдсан тэрээр кино урлагт хүртэл хүчээ сорьж эхэлсэн. Жүжиглэх авьяас нь улам сайжирсаар байна хэмээн түүнийг хавь ойрынх нь ам уралдан сайшаах болсон бүсгүй маань хир баргийн кино, рекламын санал хүлээн авдаггүй гэдэг. Т

 

эрээр хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст ганцхан шалгуур тавьдаг бөгөөд энэ нь Монголын зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага эсвэл чанартай уран бүтээлээрээ олонд танигдсан байх ёстой хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Харин энэ шаардлагыг бүрэн хангах үүрэн холбооны Юнител компани түүнийг “4000 төгрөгийн утастай карт” урамшууллынхаа нүүр царайгаар сонгосон байна.

 

Хошин урлагийн жүжигчин М.Баярмагнайтай хамтран тоглосон уг рекламанд тэрээр урд өмнө гаргаж байгаагүй хошин дүрийг гаргасан нь олны сэтгэлд ихэд нийцэж байгаа бололтой. Хөөрхөн “Янзага”-аа дагуулсан Баярмагнай уг рекламаа өөрийнхөө сэтгэлд нийцсэн реклам болж чадлаа гэж өөрийн цахим хуудаснаа хүртэл онцлон бичсэн байсан.