40 хоногийн турш сураггүй болж олны өмнө харагдаагүй Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нийслэл Пеньянд эрдэмтдэд зориулан барьж байгаа орон сууцны хорооллын ажилтай танилцсан байна.
“Янз бүрийн өнгийн хавтангаар чимж урласан орон сууцнуудын гадаад төрх, нийгмийн зориулалттай байгууламжийг үзээд тэрээр сэтгэл хангалуун байлаа” гэж умардын ЦТАК агентлаг мэдээлснийг өмнөд Солонгосын Ренхап агентлаг дамжуулсан байна.
Японы мэдээллийн Киодо агентлаг бас умардын тараасан Ким Чен Уны шинэ зургуудыг нийтэлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун есдүгээр сарын 3-нд хамгийн сүүлд олны өмнө харагдсанаас хойш таг чиг байж, томоохон арга хэмжээнүүдэд ч оролцохгүй байсан болохоор барууны шинжээчид эрүүл мэнд нь муудсан, БНАСАУ-д төрийн эргэлт гарч түүнийг зайлуулсан байж магадгүй, амь алдсан байхыг ч үгүйсгэхгүй хэмэн таамаглан бичиж байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна