Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын нэгэн дэлгүүрт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэг гарсан. Уг хэргийг тус сумын дунд сургуулийн сурагчид болох 17-19 настай Х.Сайгаш, Х.Сагарпали, Х.Хапаар нар үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Жил тойрон шалгасны эцэст энэ сарын 2-ны өдөр хэргийг хэлэлцээд Х.Хапаарт 25 жилийн ял оноосон байна. Түүнийг өмнө нь удаа дараа хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг хөнөөсөн гэх үндэслэлээр дээрх ялыг оноосон байна. Харин Х.Хайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих, мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэргийг ийнхүү дахин шийдвэрлэлээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ