Удахгүй болох гэж байгаа Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн өдрөөр буюу 10 дугаар сарын 29-ны өдөр монголд өвөрмөц "рекорд" тогтоож 4 удаагийн төрөлтөөр 8 ихэр төрүүлсэн гэр бүлд шинэ орон сууц олгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Э.Энхтөрийн гэргий Ц.Ундрах дөрвөн удаа хүүхэд төрүүлэхдээ ихэрлэж 8 хүүхэдтэй болсон байна. Тэрээр 8 хүүхэдтэй, "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одонтой болжээ. Энэхүү ховорхон хувь заяаг нь төр засаг анхааралдаа авч өнгөрсөн онд орон сууц хүссэн өргөдлийг нь Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Хотын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс лавлавал, "Ихрүүдэд тун удахгүй орон сууц өгөхөөр болсон нь үнэн. харин яг хэзээ, хаана байр өгөх нь 375 жилийн ойн өдөр тодорхой болно" гэлээ.
Ихрүүдэд байр өгөхөөр хэлэлцэх үеэр бас нэгэн өргөдлийн тухай сонирхолтой яриа өрнөсөн байна. 6 дахь ихрийг төрсний дараа 94 настай өндөр настан хотын захиргаанд хандан ихэр хүүхдүүдэд орон сууц олгоход туслаач гэсэн өргөдөл ирүүлснийг ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун үзүүлж, сонирхуулсан нь шийдвэрийг түргэн гаргахад ихээхэн түлхэц болсон гэнэ. Ихрүүдийг тэтгэсэн хотын удирдлагуудын шийдвэр нь хүн амаа өсгөх, удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээж буй төр засгийн бодлогын хувьд туйлын бахдалтай алхам болж байгааг иргэд үнэлж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна