“Сүүлчийн шөнө” киноны хэвлэлийн хурал болж өндөрлөлөө


Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Сүүлчийн шөнө” киноны хэвлэлийн хурал болж өндөрлөлөө. Энэ сарын 10-нд тус киноны нээлт Тэнгис кино театрт болно. Кино зохиолыг бичсэн СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, Гавьяат жүжигчин, жүжигчин Н.Отгонтогос, дуучин Оюунбилэг нар хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж, сэтгүүлчдэд киноны талаар мэдээлэл хийсэн юм.