Дөрвөн жилд нэг удаа болдог тус Азийн зуны наадмыг солонгосчууд гурав дахь удаагаа зохион байгуулав. Азийн наадмын үеэр хоёр Солонгосын тамирчид анхаарлын төвд байсан. Энэ удаа Умардын ихэр гүйгчдийг онцолж байна.
17 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд Хойд Солонгосын Ким Хе Кёнг, Ким Хе Сон нар оролцсон юм. Тэдний дүү болох Ким Кёнг 7-р байранд, эгч Ким Хе Сон нь 12-р байранд шалгарчээ. Тэд хоорондоо маш адилхан байсан бөгөөд эгч, дүүс хоёр биенээ дэмжин гүйж байсан нь Өмнөдийнхний анхаарлыг ихэд татсан байна.
Марафан гүйлтийн/42.195 км/ тэмцээнд Бахрайны тамирчин Энүсиче Кируаг 2.25.37 цагийн амжилтаар тэргүүлсэн бол Японы Рёоко Кизаки, мөн Бахрайн Дула Лишан нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Хойд Солонгосын ихэр тамирчдын хувьд энэ жил 23 настай бөгөөд тэд өнгөрсөн жил Москва хотод болсон хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцож, 8, 14-р байр эзлэн, улмаар умардын марафонч бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа