Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байсан Г.Сарангэрэлд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 28 настай эрэгтэй Д гэгч хамгаалагч залууг зодсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын 5-ны орой гадуур явж байхдаа хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм. Тухайн үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна. Тиймээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэн ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан. Уг гомдлыг тус газраас шалгалт явуулж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасныг тогтоон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцжээ. Өөрөөр хэлбэл, Г.Сарангэрэлд үүсгэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, Г.Сарангэрэл хамгаалагч залууд зодуулсан болох нь тогтоогдсон байна.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой