Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээн ирэх бямба гаригт өндөрлөх юм. Харин тэмцээнийг зохион байгуулах хороонд тавьсан Монголын баг тамирчдын гомдлын дагуу Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны сайт дээр өнөөдөр үдээс хойш Монгол улсад суугаа иргэдэдээ сэрэмжлүүлэг гаргасан байна. Монгол Улсад амьдарч буй солонгос иргэдэдээ хандаж "Азийн наадамтай холбоотой үүссэн маргааны талаар дурдаад шаардлагагүй бол орой үдэш гарахгүй байх, ресторан, бааранд орж хооллохгүй байх, ганцаараа явахгүй байх" гэж анхааруулжээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монголын баг тамирчид урьд өмнө оролцож байгаагүй өндөр амжилттай оролцож байгаа билээ. Харин Монгол багийн далбааг буруу байрлуулсан, Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн багийг Хятадын харьяа гэж ануудрч бичсэн, жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл байсан зэрэг гомдлыг тэмцээнийг зохион байгуулах хороонд илгээсэн билээ.
Мөн өнөөдөр Улаанбаатарын цагаар 14,50-д боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын хүрэл медалийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт, БНСУ-ын боксчин Хам Сангмюнг нар тулалдсан. Энэхүү тулаанд Н.Төгсцогт илүү байсан ч тэмцээнийг зохион байгуулж буй орны тамирчин ялалтыг авсан нь тухайн ордонд байсан дотоод, гадаадын олон төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж байсан. Энэхүү тоглолтыг эргэж харахыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Монголд суугаа иргэдэдээ тус улсын зүгээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна