Америкийн тухай Америкчууд өөрсдөө ч мэдэхгүй сонин баримтууд


Дэлхийн тэргүүлэх гүрэн гэдэг Америкийн тухай энэ сонин баримтууд зарим нь ерийн л нэг, зарим нь инээдтэй мэт санагдавч нэг хэсэг нь сэтгэл эмзэглүүлсэн баримтууд. Гэхдээ энэ талаар америкчууд өөрсдөө хэр мэдэх бол.
  • 1
    1. Америкийн гурван хүний нэг нь тарган байдаг
  • 2
    2. Америкийн найман хүний нэг нь хэзээ нэгэн цагт “Макдоналдс”-т ажиллаж үзсэн байдаг
  • 3
    3. Алдарт Apple компанийн мөнгө нь АНУ-ын нөөцийн сангийнхаас ч илүү
  • 4
    4. Монтана мужийн үхэр хүн амаасаа гурав дахин олон
  • 5
    5. Нэг америк хүн кенийн нэг иргэнээс 32 дахин их хэрэглээтэй
  • 6
    6. Америкийн коллежийн зарим тамирчин жинхэнэ одууд шиг нэр алдартай байдаг ч үнэн хэрэгтээ тэд жирийн оюутан учраас зүгээр л хичээлийн гадуурх тэмцээн уралдаанд л оролцдог
  • 7
    7. Ихэнх америкчууд англиар ярьдаг ч АНУ-д төрийн албан ёсны хэл гэж байдаггүй.
  • 8
    8. Насанд хүрээгүй хүүхэд тамхи татахыг үндсэндээ зөвшөөрдөг ч харин тэдэнд тамхи худалдах нь хууль бус.
  • 9
    9. Эмчийн алдаа энэ улсад нас баралтын шалтгааны зургадугаарт ордог
  • 10
    10. АНУ-ын ерөнхийлөгчдийн ихэнх нь Виржини мужид төрсөн байдаг
  • 11
    11. АНУ хэзээ ч саран дээр хүнээ буулгаагүй гэж америкчуудын 27 нь үздэг.
  • 12
    12. Таны халаасанд 10 доллар байгаа, тэгээд өргүй бол та америкчуудын 25 хувиас илүү баян
  • 13
    13. Америкт өдөр бүр 404 687 хавтгай дөрвөлжин метр пицца худалддаг
  • 14
    14. Америкчууд амьдралынхаа 4,4 жилийг ажил дээрээ өнгөрүүлдэг
  • 15
    15. АНУ-ын Конгрессын номын сан зөвхөн шинжлэх ухаан, түүхийн баримтууд төдийгүй твиттерт нийтлэгдсэн материалыг хадгалдаг
  • 16
    16. АНУ-д хэрэгжиж байсан “хуурай хууль”-ийн үеэр шар айргийг асгаж байсан мянга мянган хүнийг үхэлд хүргэсэн.
  • 17
    17. Америкт төрж байгаа хүүхдийн 40 хувийг нөхөргүй хүүхнүүд гаргадаг
  • 18
    18. АНУ-д өдөр бүр хоёр сая тахиа иддэг
  • 19
    19. Хаана л бол хаана төрийн мандуулсан байдаг цөөхөн орны нэг бол АНУ.