Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан билээ.
Энэ хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлэн холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажиллажээ. Ингээд өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсны дагуу хяналтын харъяалалыг дүүргийн I прокурорын газарт тогтоож шүүхэд шилжүүлжээ. Прокуророос хэргийг хянаад Ц.Алдармааг Эрүүгийн хулийн 99.1-д зааснаар бусдын биед гэмтэл учруулсан мөн хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдагдуулсан энэ гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 96.2.6 онц хэргий аргаар үйлдсэн гэж үзсэн байна/хэргийн зүйл заалтаар бол шүүгдэгчид 7-10 жилийн хорих ял онооно гэж заасан/.
Ц.Алдармаад холбогдох хэргийг 30 хоногийн дотор Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна