2002 оны Монголын сайхан бүсгүйн тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуа дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. Тэрбээр энэ оны сүүлээр буюу 12 дугаар сард төрөх сурагтай. Энэ ч утгаараа гэдэс нь хөөрхөн бондойж, бие давхар гэдэг нь илтэд анзаарагдах болсон Д.Уянгалянхуа болон Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нар өдгөө хоёр охин, ганц хүүтэй юм. Ийнхүү дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсанаар Монголын сайхан бүсгүй Д.Уянгалянхуа Алдарт эхийн хоёрдугаар одонг дөнгөж 34-хэн насандаа хүртэх аж. Сураг сонсох нь ээ, мисс бүсгүй айлын ганц хүүхэд байхын зовлонг хангалттай амссан болохоор өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, өнөр өтгөн амьдрахыг хүсдэг гэнэ лээ. Харин Макс группийн үүсгэн байгуулагч Д.Ганбаатар ганц хүүдээ ханьтай хүү хүсэж байгаа болов уу ээжийгээ дуурайсан дахиад хөөрхөн охинтой болохыг мөрөөдөж байгаа эсэхийг бурхан л мэдэх биз ээ. Монголын үрсийг маш олон болоход хувь нэмрээ оруулж буй тэдэнд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой