СЕЛЬФИ ХИЙХ ГЭЭД БАГ АЛАВ


Зургийн агшинг олж дарна гэж энэ дээ. Дуучин Зоригт сельфи зургаа авах гээд л "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин Заяаг "алав". Сүүлийн үед Соло уран бүтээлээ туурвиад байгаа Заяа жакузи дотор эхээс төрсөн биеэрээ, ихэд жаргалтай байгаа нь Зоригтын сельфид тодоос тод багтаж орхиж. Эрчүүдээрээ ингэж "үйлмэлдэх" ч сайхан л даа.

 

Дуучин Зоригт бол Хишигдалайтай хамтран дуулж олонд танигдсан залуу. Түүнд Дуэт&Дуэль тэмцээн ч олны танил болоход нь дэм болсон. Сүүлд "Фэйсбүүк Од" киноны туслах дүрийг чадварлаг бүтээснийг залуус сайн мэдэж байгаа. "Эр хүний жаргал эзгүй хээр" биш орчин үед "Жакузи дотор андуудтай хамт" болжээ.