Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтонд оролцох уран бүтээлчдийн нэрс тодорчээ.
Та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид энэхүү тоглолтонд уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглэх нээ. Ийнхүү тоглолтын зохион байгуулагчид 5-н жилийн ойн бэлэг болгож тус тоглолтыг мянга мянган уншигч, үзэгч, сонсогчиддоо зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа юм. Ингээд та бүхэндээ хамтарсан талархлын баярын шоу тоглолтонд оролцох уран бүтээлчдийн нэрсийг алдаршуулан танилцуулж байна.
Харанга хамтлаг МУГЖ Т.Ариунаа BX
Харш хамтлаг МУГЖ Г.Ариунбаатар GEE
Хурд хамтлаг МУГЖ Ө.Уянга АНУ
Харсарнай хамтлаг МУСТА Б.Чинбат Эгшиглэн
Sweetymotion хамтлаг МУСТА Т.Дэлгэрмөрөн S4 хамтлаг
Freezone хамтлаг МУСТА О.Анхаа, Б.Халиун Бид4 хамтлаг
Dijital хамтлаг МУСТА Б.Амархүү, О.Ариунзул Хишигдалай
Ice top хамтлаг МУСТА В.Гантулга Honeymoon хамтлаг
Mixx хамтлаг
Extacy хамтлаг
“Universe best songs-2014” наадмын хөтлөгчид
Түмэн олныгоо “Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан дор нийслэлийнхээ төв талбайдаа цуглаж нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн 5-н жилийн хамтарсан талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэхийг уриалж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна