Та 1000 төгрөгөөр юу хийж чадах вэ? Юу ч авч, юу ч хийж чадахгүй гэж олон хүн хариулах байх. Гэхдээ олон олон 1000 төгрөгийг нийлүүлбэл бид юуг ч хийж бүтээж болдог гэдгийг Баянхонгор аймгийнхан нотолсныг та бүхэн мэдэж байгаа.
1000 төгрөгөөр нэгдэж Хүүхдийн Цэцэрлэг барих аян Баянхонгор аймгаас албан ёсоор эхлэн нээгдэж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол амжилттай болж өндөрлөсөн билээ. Цэцэрлэг барих газрын асуудлыг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийджээ. Энэ ажлын хүрээнд "Хонгор Нутгийн Үрсийн Төлөө" нэртэй ТББ-ыг байгуулан Удирдах Зөвлөлд нь 11 гишүүн сонгогдсон байна. Баянхонгор аймгийн Дөрөв, Тавдугаар багийн нутагт баригдах “Хонгорын багачууд” цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг Дарга болон бусад албаны хүмүүс оролцож тус цэцэрлэгт хандив өргөхөө илэрхийлсэн.
Харин "Номгон Цамхаг" ХХК-аас буянтай сайхан ажлын санаачлагчдад нэг сая төгрөгний хандив өргөжээ. Энэхүү сайн сэтгэлийн аян идэвхтэй өрнөж байгаад Хонгор нутгийн иргэд ихэд баяртай байна. Аяны хэрэгжилтийг үргэлжлүүлэх, хариуцах хянах Ажлын хэсэг хүртэл байгуулагдсан.
Ийнхүү иргэн таны хандивласан 1000 төгрөг хүүхдийн цэцэрлэг болж сүндэрлэх сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Цаашид 1000 төгрөгний аян Монгол орон даяар өрнөнө.
Та сайн үйлсийн аянд хандив өргөхийг хүсвэл Дансны Дугаар: 232100479323 - Төрийн Банк
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой