НОГООН БАЙГУУЛАМЖ СҮЙТГЭЖ МАШИНАА БАЙРЛУУЛСАН ЖОЛООЧ ЦЭЦГИЙН МАНДЛЫГ СЭРГЭЭЛЭЭ


Энэ долоо хоногт 4506 УНУ улсын дугаартай “prius” маркын машинтай жолооч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцгийн хүлэмж дээр машинаа байрлуулсан ухамсаргүй үйлдэл нь цахим ертөнцөд шуугиан тариад байсан. Тэгвэл машины жолоочийг  Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хаслаа. Мөн  сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэгтэйг анхааруулсан байна. Энэхүү шийтгэлээр шийтгүүлсэн жолооч ухамсаргүй зүйл хийснээ ухаарсан тэрбээр эхнэртэйгээ хамт уг цэцгийн мандал дээр цэцэг суулгаж тухайн газрыг хэвийн байдалд орууллаа.