Өнөөдөр та 1000 төгрөгөөр юу хийж чадах вэ? Бас юу авч чадах вэ? Хүмүүс 1000 төгрөгөөр тэгнэ ингэнэ гээд л олон зүйлийг хэлэх байх. Харин зарим нь юу ч авч, юу ч хийж чадахгүй хэмээн хариулах байх. Гэхдээ олон олон 1000 төгрөгийг нийлүүлбэл бид юуг ч хийж бүтээх болно. Монголчууд нэгдмэл байхдаа хүчирхэг байж дэлхийн талыг эрхшээж явсан түүх бий. Тиймээс залуус та бүхнийг бидэнтэй нэгдэж 1000 төгрөгний хүчийг үзүүлээч хэмэээн уриалж байна. Бид 1000 төгрөгөөр энхрий бяцхан үрсээ цэцэрлэгтэй болгож чадна. 1000 төгрөгөөр нэгдэж хүүхдийн цэцэрлэг барих аян Баянхонгор аймгаас албан ёсоор эхлэн нээгдэж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол амжилттай боллоо. Баянхонгор аймгийн Дөрөв, Тавдугаар багийн нутагт баригдах “Хонгорын багачууд” цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг Дарга болон бусад албаны хүмүүс оролцож тус цэцэрлэгт хандив өргөхөө илэрхийллээ.
Тодруулбал Аймгийн Засаг Дарга Д.Жаргалсайхан сарын цалин буюу нэг сая төгрөгийг хандивлахаа амласан бол Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар 999.000, Хонгор нутгийн "Дуудлага Хөдөлгөө"-ний тэргүүн Д.Батболд 108.000, “Чандмань-БХР” ХХК-ны захирал н.Сайнбилэг 888.000, БХР сумын ИТХ-ын дарга н.Долгормаа 109.000, “Амар” худалдааны төвийн эзэн н.Байгальмаа 550.000, "Дурсамж" фото студийн эзэн н.Баянмөнх нэг сая төгрөг, ХДТеатрын дарга С.Энхболд 166.000, БХР сумын Засаг даргын орлогч н.Рэнцэнцэдэв 111.000 төгрөгийг тус, тус хандивлахаа амласан бол нээлтийн ёслолд оролцсон хамгийн ахмад настан н.Муна насны тоогоороо 75.000 төгрөгийн хандив өгөхөө илэрхийллээ.
Ийнхүү иргэн таны хандивласан 1000 төгрөг хүүхдийн цэцэрлэг болж сүндэрлэх сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Цаашид 1000 төгрөгний аян Монгол орон даяар өрнөж, хүмүүнлэгийн чиглэлд болоод нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой