ЗАГВАР ӨМСӨГЧ Д.БАЯРТОГТОХ ХУРИМЛАЛАА


Намрын саруудад хурим найраа хийх нь хамгийн элбэг. Гал голомтоо бадраах ёслолууд шил шилээ даран үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Загвар өмсөгч А.Чингүүн хуримласан бол энэ удаад "Монгол Модель Агентлаг"-ийн Загвар өмсөгч Д.Баяртогтох хуримлалаа.

 

Хөөрхөн хүү төрүүлж өгсөн ханьдаа хязгааргүй ихээр баярлаж явдаг тэрээр гэргийнхээ хамт үзмэн ягаан дээлээр ижилсжээ. Баяраа шляпан малгай дулдуйдан тавьж харин эхнэр нь сувдан чимэглэлээр гоёсон нь зохисон гэж ванлий. Ёстой л жинхэнэ Монгол хосууд харагдана. Залуу хосдоо тоонот гэрт толгой холбон, нэгэн насыг хамтдаа өнгөрөөх "тангараг" өргөсөнд нь баяр хүргэе.