Сүүлийн үеийн бүхий л арга хэмжээ, хурим найр, ёслолын ажиллагаа, нээлт хаалтын "эвент" хөтөлдөг, баргил хоолойт, эрхэм залуу бол бидний сайн мэдэх Боки буюу Х.Болорбат.
РТДС-ийг Радио Телевиз, Тайзны мэргэжлийн хөтлөгчөөр төгссөн тэрээр шаггүй сайн сэтгүүлч гэдгээ харуулан "Ган үзэгтэн" шагналын эзэн бас Соёлын Тэргүүний ажилтан болсон. Зөвхөн хөтлөгч хийгээд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг гардан авсан гэхээр тэр хэр хэмжээний хөтлөгч гэдэг нь бэлхнээ харагдана. Хөтлөгч ах, элэглэлийн их мастер Чапигийн дүү болох түүнийг "Чапигийн шавь" гэж андуурах тохиолдол байдаг. Хошигногч ахын дүү гэсэндээ элэглэх авьяас ч түүнд чамгүй бий. Гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэн, өөрийгөө цаг ямагт хөгжүүлж байдаг Боки зургаан жилийн турш Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд ажилласан.
Монголын "зангарагтай" хөтлөгчдийн нэг түүнээс мэргэжлийн "үнэр" гарцаагүй үнэртдэг. Орчин цагт жүжигчид голцуу хөтлөгч хийх болсон хэдий ч мэргэжлийн сэтгүүлч, хөтлөгч гэдэг утгаараа Х.Болорбат эрхгүй ялгардаг. Олон тооны захиалгад дарагддаг түүнийг цээл сайхан хоолойн дээр "кругозор" мэдлэг сайтай гэж хүмүүс ярих юм билээ.
Ямар ч "амбицный", ямар ч хүмүүсийг дор хаяж гурван цагийн арга хэмжээнд өөрийн "мэдэлд", өөрийн "хараан дор", өөрийн уур амьсгалд "барина" гэдэг ч дуртай нэгний хийх ажил биш байх.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна