С.Бямбацогт автобусаар зорчдог болжээ


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт автобусаар зорчдог болжээ. Авто машин нь дугаарын хязгаарлалтад орсон өдөр тэрээр автобусаар зорчиж, ард түмний унаанд дайгдан ажилдаа ирдэг болсон гэнэ шүү. Сонгуулийн сунгаа эхэлсэн үед улстөрчид автобусаар зорчиж, ард иргэдийн санал бодлыг сонсдог болохоос бусад үед нийтийн тээврийн үйлчилгээг сонгох нь бараг байдаггүй үзэгдэл боловч дугаарын хязгаарлалт зарим нэг түшээг ийн хөл дүүжлэх унаанаас нь салгаж байна. Гэхдээ түүнд автобусаар зорчих нь зугаатай байж мэдэх нь, гар утсаараа авсан зургаа “Автобусны цонхоор амьдрал ямар харагдаж байна” гэсэн тайлбартайгаар оруулж, цахим хуудсандаа байршуулжээ.