ШУВУУГААР БАЯРЛУУЛАГЧ НӨХӨР


Жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо саяхан нижгэр хурим хийж, хайртай эхнэрээ олны өмнө танилцуулсан. Хайртай л юм болохоор юу хүссэнийг нь авч өгч, эхнэрээ баярлуулах нь нөхөр хүний үүрэг. Жүжигчин Цоомоо гэр бүлийн хүндээ барьдаг "гэнэтийн бэлэг"-ээрээ Фэйсбүүк найзууд дундаа алдартай нэгэн. Тэгвэл энэ удаад эхнэр Б.Өлзийдөө амьтан тэжээх хүслийг нь гүйцэлдүүлж шонхор шувуу авч өгчээ. Шувууны нэр нь Омар юм гэнэ. Тэнгэрийн амьтнаар эхнэрийнхээ тааллыг биелүүлдэг ийм сайн ханьтай эмэгтэйд баяр хүргэе. Хайрыг хайрлаарай Б.Өлзий!