"Ээ Ариунаа эгчээ, намайг тэнцүүлчих л дээ" хэмээн улаан хацартай, бондгор охин "Universe Best Songs" наадмын тайзнаа хэдхэн жилийн өмнө гуйж зогссон. Хүн хичээвэл өөрчлөгдөж болдгийн жишээг жинхэнэ утгаар нь харуулсан дуучин бүсгүй бол А.Хишигдалай. Архангай аймгийн харьяат тэрээр "Татар" хамтлагтай хамтарч дуулаад л "бут авсан" даа.
"Best of the Best" наадамд Бейонсегийн "Listen" дууг ёстой л шар үс "бостол" дуулсан А.Хишигдалай шагналын бай болох Ибиза арлаар саяхан аялаад ирсэн. Тэрээр найз залуу, "Опозит" хамтлагийн гишүүн А.Гантулгатай авахуулсан зургаа өөрийн Фэйсбүүк хуудаснаа оруулжээ. Дуучин бүсгүй "Тэнэг хүн нөхрөө магтдаг юм гэсэн. Тэнэг болж байгаад найз залуугаа магтнаа" гэж байгаад л магтаж өгчээ.
Бие биеэ үнэлж, сайн сайхан талыг нь дөвийлгөн, урмын үг хайрлах нь юу нь буруу байхав. Рок попын ертөнцөд дахин нэг залуу хос гал голомтоо бадраан, бүл нэмэн орж ирэх нь дамжиггүй боллоо доо.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна