”ХУВЬСАЛ” ПРОДАКШНЫХАН ГЭР БҮЛЭЭРЭЭ


Сайхан бие, төгс галбираараа гайхуулдаг Монгол Улсын Гавьяат Жүжигчин У.Уранчимэг театраасаа гараад гэр бүлийнхээ хүний байгуулсан "Хувьсал" продакшнд ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Гарахдаа зүгээр ч нэг гаралгүй Ганцэцэг, Ганчимэг хоёрыгоо сугалж аваад гараад явчихаж байгаа юм даа. Гэхдээ гурван бүсгүй мундаг яваа.

 

"Зэрлэг Цэцэгсийн Хүлэмж" кино нь ашиг орлогоороо бүх цаг үеийн кинонуудаас тэргүүлсэн бол маргааш "Зүрхээр наадагч" киноныхоо нээлтийг хийх гээд завгүй байгаа сурагтай.

 

"Хувьсал" продакшныхан уран бүтээл туурвиад түүнийхээ дуунуудыг хамаатан саднаараа дуулуулах тун сонирхолтой хүмүүс юм байна гэж бид дүгнэлээ. Тухайлбал, тэдний хамгийн анхны бүтээл болох "Чамайгаа алдмааргүй байна" жүжгийн дууг У.Уранчимэгийн төрсөн дүү У.Уранзаяагийн нөхөр, дуучин А.Хаянаа, Б.Маралжингоо, К.Номинжин нартай дуулж байсан бол "Зэрлэг Цэцэгсийн Хүлэмж" киноны дууг түүний мөн л төрсөн дүү У.Уранцэцэг нь Э.Агиймаа, Б.Маралжингоо нартай хамтран дуулсан. Харин энэ удаад "Зүрхээр Наадагч" киноных нь дууг бага дуу У.Уранзаяа нь дуулах юм байна. Дашрамд дурдахад У.Уранзаяа нь Италид дуурийн дуулаачаар мэргэшсэн боловсролтой бүсгүй. Ер нь

 

"Гурван Уранаа" гээд л дээхнэ үед алдартай байсан гурав даа. Чадаж байгаа зүйлд арга л алга.