Зохиолын дуучид минь хаана явна аа? Мэдрэмжгүй мэдрэмжгүй гэхэд ингэд мэдрэмжгүй байх ч гэж дээ. Дэлхийн урлаг уран сайхан хөгжиж байна, стиль имиж, хийц, эффект, зохиол, найруулга өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна бас хөгжиж байна. Боль л доо. Ийм клип хийгээд... Энэ бол шинээр гарч ирж байгаа дуучин О.Гансувдын уран бүтээл. Бүр тодруулбал зохиолын дуучин Э.Төрмандахын үг, аяыг нь зохиосноор гэргий нь дуулсан дуу. Хоёр хос ч нийлээд "бут авлаа" л гэж бодсон байх. Нөхрийнх нь клипэн дээр нэг хүүхэн "нусаа шидэж, нясаллаа" л гэсэн. Харин эхнэрийнх нь клип тэр дундаа стиль, имиж биш шүү. Рок попынхон ч хажууд нь мэдрэмжтэй юм байна. Уран бүтээл хийсэнд нь шүүмжилсэндээ биш харин "мэдрэмж"-ийг нь шүүмжилж байгаа юм шүү. Зохиолын дуу л бол уул ус, цэцэг навчны дэргэд Монгол дээлтэйгээ зогсож байх тэр хандлагыг л эвдэх гэж оролдсон бололтой. Эндээс харвал иймэрхүү зохиолын дууг бараг байгальдаа зогсож байгаад дуулсан нь "сүртэй"юм байна. Ингэхэд зохиолын дуу юм болов уу? Поп дуу юм болов уу? R&В ч арай бишээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна