Анх ALS хэмээн товчилдог хөдөлгөөний мэдрэлийг гэмтээн тахир дутуу болгодог нэгэн өвчний судалгаа шинжилгээний ажилд хандив цуглуулах зорилгоор АНУ ба Англид сайн дурынхан санаачилсан “Мөстэй хувин” хэмээх ажиллагаа олныг хамраад байна.
“Мөстэй хувингийн аянд” оролцогч нь хандив өргөснийхөө дараа энэ буяны ажиллагаанд оролцож байгаа тухайгаа видео бичлэг хийн дахин 3 хүнийг уриалан дуудах ёстой юм байна. “Дүрмийг” биелүүлээгүй хүн 100$ хандивыг АНУ ын ALS хэмээх төрийн бус байгууллагад хандивлаж байгаа ажээ. Энэ аян 8 сарын 18 нд Хятадад болж өнгөрсөн бөгөөд Хятадад нийт 1 сая 381 мянган долларын хандив цуглуулжээ. Харин 8 сарын 25 ны байдлаар дэлхий нийтээр нийт 79,7 сая доллар хандивласан байна.
Хандив өргөсөн хүмүүс мөстэй усаар “өөрийгөө мялаадаг” энэ ажиллагааг эсэргүүцсэн хэсэг хүмүүс хоосон хувин барьсаар Хятадын Хэннан мужийн Лушан гэдэг газрын Буддын сүмийн урд цуглажээ. Тэд “Мөстэй хувингийн аянд ҮГҮЙ гэж хэлцгээе” гэсэн бичиг хувцсан дээрээ хадсан байв. Энэ жил Хэннан мужид 1951 оноос хойш тохиолдсон хамгийн их гантай жил болж байна. Гантай бүс нутагт 19 сая орчим хүн амьдарч байна. “Мөстэй хувингийн аяныг” эсэргүүцэгчид нь усаа гамнаж, ALS мэтийн хүнд өвчинтэй тэмцэх арай ухаалаг арга олохыг уриалсан байна.
ALS – Amyotrophic Lateral Sclerosis давшингуй явцтай архаг өвчин бөгөөд энэ өвчний шалтгаан болон эмчилгээний талаар одоо болтол төгс мэдэгдээгүй байгаа юм. Хандив ихээр цугласан боловч зарим хүмүүс ган гачиг, цөлжилт ихсэж усны хомсдол анхаарал татаж байгаа энэ үед үүнээс илүү ухаалаг бөгөөд хэмнэлттэй аргыг хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ